Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 150 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх хамтарсан хуулийн этгээдийн Монголын талд ногдох 49 хувийг эзэмших “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийг байгуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан.

Уг тогтоолоор “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Зам, тээврийн хөгжлийн яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг томилсон. Улмаар Зам тээврийн хөгжлийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөл 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн дүрмийг баталсан. Компанийн дүрмээр Зам, тээврийн хөгжлийн яам нийт хувьцааны 66 хувийг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 34 хувийг эзэмшиж байна.

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зорилго нь шинэ нисэх буудлын менежмент хэрэгжүүлэх хамтарсан компанийн 49 хувийг эзэмших, хяналтыг хэрэгжүүлэн ажиллах ба нисэх буудлаар үйлчлүүлэгчдэд олон улсын стандарт, шаардлагын түвшинд хүрсэн, аюулгүй байдлыг хангасан, тав тухтай нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх, нисэх буудлын хэвийн тасралтгүй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх замаар Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлж, ашигтай ажиллагааг хангуулахад оршино.

 


Утас: +976-70001081
Факс: +976-70001082
И-мэйл: info@khkhap.mn
Вэб хуудас₮ www.khkhap.mn

Хаяг: Монгол улс, Улаанбаатар 14210, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам 91, Санроуд оффис 801 тоот.

 

You may also like