“Лидер Кашемир” ХХК нь ноос, ноолуурыг хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг томоохон 3 үйлдвэртэй. Ямааны ноолуур, хонь, тэмээний ноос, сарлагийн хөөвөр зэрэг түүхий эд нь 3 үйлдвэрт 6 дамжлага дамжин боловсруулагдаж хэрэглэгчдэд чанарын өндөр түвшинд хүрдэг.

  • 2000 онд – “Лидер” ХХК нь худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, бартерын худалдаа, малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
  • 2011 онд – “Лидер” ХХК-ны үүсгэн байгуулагчид нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд жилд 1200 тонн ноос, ноолуур угаах хүчин чадалтай, 4500 м2 талбай бүхий үйлдвэрийг ашиглалтанд оруулж “Лидер Кашемир” ХХК-ийг үүсгэн байгуулсан.
  • 2014 онд – Улаанбаатар хотод 1800 м2 талбайтай жилд 200 тонн ноос, ноолуур самнах үйлдвэр байгуулав.
  • 2017 онд – Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт жилд 1800 тонн ноос, ноолуур угаах хүчин чадалтай, 3250 м2 талбай бүхий үйлдвэрийг ашиглалтанд оруулсан.

 


Утас: +976-91910004
Факс: +976-70004008
И-мэйл: contact@leadercashmere.mn
Вэб: www.leadercashmere.mn
Хаяг: Улаанбаатар 15160, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо,
Сонсголон 18134, Товчооны зам гудамж 95/2 тоот, Төв шуудан Ш/х 401

You may also like