“Эрхэм дизайн” ХХК

Манай компани 2007 оноос хэвлэл, компьютерын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж, 2008 оноос веб программчлал, график дизайн, хэвлэл реклам сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн амжилттай ажиллаж байна.

Одоогоор бид дизайн, хэвлэл, дижитал шийдлийн үйлчилгээнээс гадна барилгын иж бүрэн зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаагаа тэлэн ажиллаж байна.

Энэ хугацаанд

110+ лого, 45+ брэндбүүк, 53+ вэб сайт, 10+ барилгын зураг төсөл

хийж гүйцэтгээд байна.

Бид үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг нэгдүгээр тавьж ажлаа чанарын өндөр түвшинд, түргэн шуурхай гүйцэтгэдэг.

А. Хэвлэлийн дизайн, реклам сурталчилгаа

Б. Вэб програмчлал

B. Архитектур, барилгын зураг төсөл

  • Барилгын иж бүрэн зураг төсөл
  • Архитектур төлөвлөлт
  • Инженерийн зураг төсөл
  • Интерьер / экстерьер шийдэл
  • Эскиз зураг
  • Ажлын зураг
  • 3D визуал
  • Барилгын зөвлөх үйлчилгээ

 

Барилгын зураг төслийн үйлчилгээ

Барилгын зураг төслийн тусгай зөвшөөрөл

ЗТ 2.1  1-10 хүртэл давхар барилга байгууламжийн Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ) боловсруулах тусгай зөвшөөрлийн төрөл юм. Энэхүү заалтын дагуу зураг төсөл боловсруулахад үндсэн инженерүүд (архитектор-1, барилгын инженер-1) ажилласан байх шаардлагатай.

ЗТ 2.1-ийн гол онцлогууд:
Хамрах хүрээ: Архитектур, барилга бүтээц (БЗБТ), барилгын зохион байгуулалт (АГТ).
Барилгын төрөл: 1-10 хүртэлх давхар барилга байгууламж.
Мэргэжилтэн: Архитектор-1, Барилгын инженер-1-ээс доошгүй байх.