“М2 нь хэд вэ?” гэдэг бол захиалагчдын хамгийн эхний асуулт. Гэвч үнэ тогтоход дараах хүчин зүйлс нөлөөлдөг:
  • Барилгын талбайн хэмжээ: Талбай ихсэх тусам 1 м2-д ногдох үнэ харьцангуй буурдаг.
  • Иж бүрдэл зураг: Зөвхөн архитектур уу, эсвэл бүтээц, сантехник, цахилгаан, холбоо дохиолол, төсөв бүгд багтсан уу гэдгээс хамаарна. (Иж бүрэн зураг нь илүү үнэтэй ч эрсдэлээс бүрэн хамгаална).
  • Барилгын төвөгшил: Стандарт дөрвөлжин байшин барих уу, эсвэл маш нарийн хийцлэлтэй, өвөрмөц шийдэлтэй барилга уу гэдэг нь инженерийн тооцооны цаг хугацаанд нөлөөлдөг.
  • Магадлал (Экспертиз): Мэргэжлийн хөндлөнгийн хяналтын байгууллагаар зургаа хянуулж, баталгаажуулахад гардаг төлбөр нь үнэд нөлөөлөх нэг хүчин зүйл юм.