Зураг төслийн компани дээр очихоосоо өмнө захиалагч та дараах зүйлсийг бэлдсэн байх нь цаг хугацаа болон мөнгөө хэмнэхэд тусална:
  1. Газрын бичиг баримт ба Техникийн нөхцөл:
    • Газрын гэрчилгээ, кадастрын зураг.
    • Цахилгаан, дулаан, ус сувгийн холболт хийх боломжтой эсэхийг тодорхойлсон “Техникийн нөхцөл”-үүд.
  2. Геологийн дүгнэлт:
    • Таны газрын хөрс ямар даацтай, усны түвшин хаана байгааг тогтооно. Үүн дээр үндэслэж инженерийн тооцоо хийгддэг тул энэ судалгаа зайлшгүй шаардлагатай.
  3. Хүсэл сонирхлын жагсаалт (Brief):
    • Гэр бүлийн гишүүдийн тоо, өрөөний хуваарилалт, интерьерийн хэв маяг (Модерн, Минималист гэх мэт). Сэтгүүл эсвэл интернетээс өөрт таалагдсан барилгын зургуудыг цуглуулж ирвэл архитектор таныг ойлгоход илүү дөхөм болно