Korea World Travel Fair

“БНСУ-ЫН ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН” KOTFA нь 33 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 70 гаруй орны 800 гаруй компани оролцон өөрийн улсын аялал жуулчлал, аялал, соёлын олон төрлийн контентуудыг сурталчилдаг Солонгосын аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн юм. KOFTA – Солонгосын аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд гадаад зах зээлээ өргөжүүлэх, зорилтот зах зээлд зар сурталчилгаагаа идэвхижүүлэх, хамтын ажиллагаа тогтоох хүсэлтэй Монголын аялал жуулчлалын байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцуулах тул та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна.

Хамтран ажиллах хэлбэр:

  • Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилах нэгдсэн павилионд талбай авч үзэсгэлэнд оролцох /оролцогчдын тоо хязгаартай/
  • KOFTA үзэсгэлэн сонирхогчдод зориулсан тусгай хөтөлбөртэй бизнес аялалд оролцох
  • KOFTA үзэсгэлэнгийн үеэр Солонгос хэл дээр хэвлэгдэн тараагдах Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилах нэгдсэн сэтгүүлд мэдээллээ байршуулах
  • Огноо
  • Ангилал