“Чатбот” ХХК-ийн брэндбүүк, лого стандартыг бүтээснээ танилцуулж байна.

ЧАТБОТ ХХК нь гадаад болон дотоодод олон жил мэдээлэл технологийн чиглэлээр ажилласан чадвар туршлагатай залуучуудаас бүрдсэн баг бөгөөд хиймэл оюунд суурилсан ухаалаг бизнесийн туслахыг Монгол улсдаа амжилттай нэвтрүүлэхээр ажиллаж байна. Цаашид бид зүүн өмнөд ази болон дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгохоор зорьж байна.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛУУД

Автоматжуулалт & Зардал хэмнэлт

Ухаалаг хариулагч нь хэрэглэгчийн асуусан асуултад хэзээ бичсэнээс нь үл хамааран хариултыг шууд өгөх боломжтой. Ингэснээр холбогдсон хэрэглэгч бүрт цаг алдалгүй хүссэн мэдээллийг нь хүргэх ба онлайн операторын зардлыг давхар хэмнэх боломжтой болох юм.

Маркетингийн арга хэрэгсэл

Шинэ хэрэглэгчдийг фейсбүүк реакшн болон комментноос барьж авах боломжтой. Харилцагчийн бичсэн комментад автоматаар шууд хариулна. Мөн хэрэглэгчдийг ухаалаг байдлаар сегментлэж масс мессеж илгээх боломжтой.

Харилцан ярианд суурилсан бот

Меню буюу цэсээр мэдээлэл өгөхөөс гадна харилцан ярианд суурилсан тул хэрэглэгчид амьд мэт сэтгэгдлийг төрүүлнэ.

Захиалга, төлбөр тооцоо

Харилцагчид үйлчилгээний мэдээллийг түргэн шуурхай хүргэхээс гадна үйлчилгээний захиалга болон цаг захиалгыг чатботоороо авч төлбөр тооцоог шууд мессенжерээсээ авах боломжтой.

Харилцагчийн халамж үйлчилгээ

Хэрэглэгч танай байгууллагын мессенжерээр нэг л удаа үйлчилгээ авсан бол зөвхөн тухайн хэрэглэгчид хандан хямдрал, урамшууллын мэдээлэл явуулахаас гадна хэрэглэгчийн түүх үүсэж хэрэглэгчээ таньдаг болсноор хэрэглэгчтэй байнгын эргэх холбоо үүснэ.

Эх хэлний боловсруулалт

Монгол эх хэлний боловсруулалт хийгдсэнээр хэрэглэгчийн асуусан зүйлийг утгачлан ойлгож тохирох үйлдлийг хийнэ.

 


Утас: +976 77441616
Факс: +976 77441616
И-мэйл: info@chatbot.mn
Вэб сайт: www.chatbot.mn
Хаяг: Монгол улс, Улаанбаатар, Баянгол дүүрэг 16-р хороо, Амарсанаагийн гудамж, Колорадо бизнес төв, 202 тоот

You may also like