Барилгын зураг төсөл, инженерийн ба угсралтын “НьюКон” ХХК нь 1998 онд байгуулагдсан зураг төслийн  үндэсний анхдагч мэргэжлийн компаниудын нэг бөгөөд одоогоор зураг төсөл дээр 20-иод инженер техникийн мэргэжилтэн, барилга угсралтын 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Тус компани нь байгууллагдсан цагаас хойш Налайх, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд Спорт заал, “Оюу Толгой” ХХК-ийн санаачилагаар Монгол Германы хамтарсан Технологийн Их сургуулийн цогцолбор /хичээлийн байр, багш ажилчдын сууц, оюутны дотуур байр/ “Тайм Констракшн” ХХК-ийн Метромолл их дэлгүүр, Метробизнес төвийн 12 давхар оффисийн барилга, 6 давхар пентхаус орон сууцны барилга, Ситимолл цогцолбор барилга, ”Уран Суварга” ХХК-ийн орон сууц болон оффисийн барилга, “Гадаад Хэргийн Яам”-ны 15 давхар орон сууцны барилга, “Мон Аз” ХХК “Эн Ар Си“ ХХК –ийн 9 давхар оффисийн барилга гэх мэт 400 гаруй том жижиг барилга байгууламжийн зураг төслийг чанартай гүйцэтгээд байна. Одоогоор “Эн Ар Си”  ХХК-ийн захиалгаар 25 давхар оффисийн барилга, “И Ай Ай И” ХХК-ийн 15 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг төсөл дээр ажиллаж байна.