www.mchamberud.mn

ЭРХЭМ ЗОРИЛГО

  • Монголын хот байгуулалтын хөгжилд мэргэжлийн чиглүүлэгч байх
  • Монгол Улсын хот суурин газруудын хөгжлийг шинэ түвшинд хүргэхэд хөгжлийн хөтлөгч байх

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Хот байгуулалтын хөгжлийн чиглэлээр ажиллаж буй ижил төстэй олон улсын байгууллагуудтай харилцаа холбоог хөгжүүлэх, тэдгээрийг төр олон нийтийн байгууллагуудтай уялдуулан хамтран ажиллах
Гадаад дотоодын мэргэшисэн хот төлөвлөгч архитектор, инженерүүдээс харилцан туршлага солилцох, уран бүтээлийн баг ажиллуулах
Гадаад, дотоодын зөвлөхүүд урьж хот байгуулалт барилгын хөгжлийн асуудлуудаар сургалт, семинар уулзалт зохион байгуулах, мэргэжлийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх
Хот байгуулалтын хөгжлийн хамтын ажиллагааны зөвлөлүүдийг ажиллуулах
Хот байгуулалтын салбарын боловсон хүчний чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх салбарын инженер техникийн ажилтан, мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх чадавхижуулах
Хот байгуулалтын томоохон төслүүд хэрэгжүүлэхэд гадаад дотоодын донор байгууллагуудтай хамтран ажиллах
Гадаад, дотоодод үзэсгэлэн хөрөнгө оруулалтын чуулган бусад олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах
Гишүүн байгууллагуудын хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааг дэмжих

ЗОРИЛГО

Монголын хот суурин газруудын хөгжлийн өнөөгийн байдал, хүрсэн түвшин, цаашид хөгжүүлэх боломжийг судлан хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг онол практикт тулгуурлан тодорхойлох, гадаад дотоодын байгууллагуудтай хөгжлийн эдийн засаг, техник, хамтын ажиллагааг хөгжүүлэх салбарын боловсон хүчний чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

Сайтаар зочлох

You may also like