БҮРЭЛТ: Бүтээгдэхүүнийг хэвлэгдсэн гарсаны  дараа өнгө үзэмж, бат бөх байдлыг хангахын тул нимгэн материалаар бүрдэг. Бүрэлт нь гялгар, матт, зөөлөн, саатай медал гэсэн төрлүүд байдаг ба хэвлэгсэн бүтээгдэхүүний өнгөний бараан, цайвар, зориулалтаас хамаарч сонголтыг хийн бүрэлт хийдэг.

ЛАК: Хэвлэгдсэн бүтээгдэхүүний зарим элемент, дүрсийг тодотгох зорилгоор лакыг хэрэглэдэг. Лакыг гадаргууны тусгайлсан хэсгүүдэд гялгар лакаар товойлгох эсвэл арзгар болгож бүдгэрүүлж хэрэглэж болно.

5C Тусгайлсан хэсгийг лакаар бүрэлт хийн гоёмсог харагдуулах 5с технологи

6C Тусгайлан сонгосон хэсгийг гөлгөр лак болон арзгар лакийг хослуулан  гоёмсог харагдуулах 6с технологи

7C Бүрэлтийн шинэ технологи бөгөөд захиалсан бүтээгдэхүүнийг солонгорон харагдуулах төрөл бүрийн эффект бүхий лакаар бүрж тансаг харагдуулах 7с технологи

ТОВОЙЛТ: Товойлт буюу эмбосс гэдэг нь таны хүссэн хээ, текстийг гадаргуу дээр товойлгох процесс юм. Эмбосс хийснээр гадаргуу дээр гэрэлтүүлэг болон сүүдэр үүсч сонирхолтой эффект бий болгох боломжтой. Энэхүү ажилбарыг мөн Фольга тамгалалттай хослуулж болно.

ФОЛЬГА: Тусгайлан сонгосон хэсгийн хээ бичвэр логог хонхойлгохын тулд энэхүү технологийг ашиглах бөгөөд хонхойлгон дарсан хэсгийг алтлаг, мөнгөлөг, боронз, улаан, цэнхэр, хар, шар зэрэг олон төрлийн өнгөөр чимж гоёмсог харагдуулах боломжтой.

НУГАЛАХ:  Танилцуулга, брошур, урилга, мэндчилгээ зэрэгт горви гаргахыг хэлнэ.

БУЛАН ДУГУЙЛЖ ТАЙРАХ: Нэрийн хуудсын буланг дугуйлсанаар хурц өнцөггүй болж илүү зөөлөн харагддаг учраас ихэнхдээ эмэгтэй хүний нэрийн хуудсын буланг дугуйлдаг.