“Тавантолгой төмөр зам” ХХК 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үүсгэн байгуулагдсан.

  • Төмөр замын суурь бүтэц барих,
  • Ашиглах, тээвэрлэх,
  • Суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн засах гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

“Тавантолгой нүүрсний ордны үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2018 оны 6 дугаар сарын 73 дугаар тогтоол гарч, Монгол Улсын Засгийн газарт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажилд шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасан.
Монгол Улсын Их хурлаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Засгийн газар 2018 оны 08 дугаар сарын 08 өдрийн 242 дугаар тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулах шийдвэр гаргаж, дээрх чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих зөвшөөрлийг олгосон юм.
Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран байгуулсан бөгөөд хоёр компанийн гүйцэтгэх захирлуудын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хамтарсан хуралдаанаар А/59, А/258 тоот тушаал гаргаж ажлын хэсэг байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Засгийн газрын 2019 оны 7-р сарын 304 дүгээр тогтоолоор компанийн хувьцааны 66 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-д, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д тус тус эзэмшүүлэх, Төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах, ашиглахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх шийдвэр гаргасан юм.

 


Утас: +976 7777-7727,
Факс: +976 7777-7877
И-мэйл: ttrailway@ttz.mn
Вэб сайт: http://ttz.mn/mn
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол /14230/,
Нарны зам-62 Юнион Бюлдинг, Б блок, 11 давхар

You may also like