Орчин архитектур нь зөвхөн архитектурын хэв маяг биш юм. Энэ нь 1850-аас 1950 оны хооронд үүссэн дизайны хувьсал юм. Орчин үеийн архитектур үүсэх нийгэм эдийн засгийн нөхцөл. Урлаг ба гар урчуудын хөдөлгөөн. Art Nouvean архитектур түүний онцлог. Домино систем – Ле Корбыюзе, Катапан архитекторуудын модернизмд үзүүлсэн нөлөө. Оросын авангард урсгал, Футуризм зэрэг хөдөлгөөнүүд юм.

Олон зууны туршид өөрийн онцгой дүр төрхийг илэрхийлж байсан архитектурын урсгал чиглэлүүд түүхийн богинохон хугацаанд буюу сүүлийн 100 гаруй жилд эрс өөрчлөгдөн олон хэв маяг, халбэр донжийг бий болгосон нь улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй шууд холбоотой байдаг.

Орчин үежилт тэр дундаа шинэ архитектурын хэв маягт хөтлөхөд гурван үйл явц хүчтэй нөлөөлсөн. Үүнд:

1. Гэгээрэл, оюун санааны өөрчлөлтийг авч ирсэн Францын хувьсгал,

2. Аж үйлдвэрийн хувьсгал,

3. Эрчимтэй хотжих үйл явц байв.